Голомт банк “Fitch on Mongolia 2025” арга хэмжээний Хөрөнгийн зах зээлийн хэлэлцүүлэгт оролцлоо

Zuv.mn
4 цаг 7 минутын өмнө

Олон улсын үнэлгээний Fitch Ratings байгууллагаас зохион байгуулсан “Fitch on Mongolia 2025” арга хэмжээний Хөрөнгийн зах зээлийн хэлэлцүүлэгт Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын захирал Б.Содболор оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд Монголын санхүүгийн салбарын төлөөлөл, мэргэжлийн байгууллагууд оролцож, эдийн засгийн төлөв байдал, улсын зээлжих зэрэглэл, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах,  тогтвортой санхүүжилтийн талаар хэлэлцсэн юм.  

“Голомт банк нь Монголын санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, хөрөнгийн зах зээлийн ил тод байдал, тогтвортой байдлыг дэмжихэд тууштай ажилласаар байна. “Fitch on Mongolia 2025” зэрэг арга хэмжээнүүд нь салбарын гол оролцогчдын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал талбар болдгоороо их онцлогтой.

Мөн олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, төрөлжүүлэх, санхүүжилтийн зардлыг бууруулахад онцгой анхааран ажиллахын зэрэгцээ хөрөнгө оруулагчидтай харилцах үйл ажиллагаагаа тогтмол сайжруулж олон улсын хөрөнгийн зах зээлд нийт 400 сая ам.долларын бонд гаргасан нь Монгол улсын хувийн хэвшлийн салбарт итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгааг харуулсан.” хэмээн Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын захирал Б.Содболор онцлов.

Түүнчлэн 2025 оны 3-р сарын 11-нд Fitch Ratings нь Голомт банканд “B+” зээлжих зэрэглэл, тогтвортой төлөвтэй хэмээн үнэлсэн нь банкны санхүүгийн тогтвортой байдал, олон улсын төвшинд үйл ажиллагаагаа эрхэлж буйг баталсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна