ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Дорнын эдийн засгийн чуулганд хэлсэн үгээрээ Украинд энх тайван тогтоосны дараа баталгаа маягаар цэрэг байршуулах гэсэн барууны орнуудыг санаачилгыг эрс няцаалаа.
Тэрбээр “Украинд энх тайван тогтсоны дараа барууныхан цэрэг байршуулахыг зөвшөөрөхгүй. Хэдий энх тайван тогтсон байлаа ч Украинд байршуулсан барууны цэрэг, зэвсэг техник нэг бүр манай улсын хууль ёсны бай болох болно. Тэр тусмаа одоо, энхи тайван тогтоох асуудлаар ямар нэгэн чиг шугам гараагүй байхад ийм зүйл болж бүр ч болохгүй” гэж хэлсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины холбоотон 26 улс Украинд энх тайван тогтсоны дараа тусгаар тогтнолыг нь баталгаажуулах маягаар тус улсын хуурай газар, агаар, усанд цэрэг зэвсгээ байршуулах үүрэг хүлээсэн талаар мэдэгдэл хийсний хариуд В.Путин дээрх мэдэгдлийг хийжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украинд агаарын цэргийн зэвсэглэлээр дэмжлэг үзүүлэхээ амлаж, В.Зелиньский хариуд нь Украины агаарын орон зайг аюулгүй болгож өгөхийг хүссэн гээд, барууны орнууд ер нь Украинд цэрэг зэвсгээ байршуулах сонирхол өндөр байгаа. Харин В.Путины өнөөдрийн мэдэгдэл өмнө нь тойруу утгаар явж байсан энэ талын яриануудад бүрмөсөн хариулсан хэрэг болов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.250
Ene tsust aluurchin, sadist daranguilagch Putinii baij yadaj baigaag. Odoo ch ongorch dee hoorhii.
Хариулах