Намын даргад нэр дэвшигдийн хэнийг нь сонгох вэ гэдэг санал асуулгыг Ардчилсан намын гишүүдийн дунд хийхэд эцсийн дүнд Д.Эрдэнбат тэргүүлсэн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь түүнд дотоод дэмжлэг хамгийн их байгааг харуулж байгаа юм. Арга ч үгүй биз, тэрбээр өнгөрсөн хугацаанд намынхаа гишүүдтэй хамгийн их уулзаж, санал бодлыг нь сонссон хүнээр тодроод байгаа. АН-н генсек байхдаа л гэхэд “Монгол хүн 2020” хөтөлбөрөө танилцуулж Монгол орноо бүтэн тойрчихсон хүн. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Аж үйлдвэрийн сайд байхдаа бодлого шийдвэрээ танилцуулахаар хөдөө орон нутагт намынхантайгаа хамгийн их тулж ажилласан хүн нь бас тэр. Тиймээс л намынх нь гишүүдийн дэмжлэг түүнийг санал асуулгад тэргүүлэхэд нөлөөлсөн нь дамжиггүй.
Нөгөөтэйгүүр, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа “АН-ын дараагийн дарга хэн бэ” гэсэн санал асуулгад ч тэрбээр мөн л манлайлсан байгааг доорх гррафикаас харж болох юм.
Н.Гэрэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна