Эмэгтэй гишүүдийн чинь зөрчилдөөн савнаасаа халилаа, М.Энхболд дарга аа

2017/01/19
 Сүүлийн үед эмэгтэй гишүүд яачихаад байгаа нь мэдэгдэхгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал ертөнцийн “од” болоод байгаа. Бохь зажилсан л гэнэ, боов идсэн л гэнэ, согтуу ширээгээ андуурч, талимаарсан л гэнэ. Энэ бүхэн яагаад олон нийтэд ил болоод байгааг хэн ч мэдэхийг хүссэнгүй, анзаарах сөхөө ч байсангүй. Шинэхэн гишүүд болох “Сод монгол”-ын Н.Амарзаяа, ММ агентлагын М.Оюунчимэг, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа нарын бичлэг, зургууд тэднийг од гэхээсээ илүүтэй мод болгож орхих нь тэр.

Анх Өмнөд Солонгост ажлын айлчлал хийх үеэрээ нүд эрээлжлүүлсэн хайш яаш хувцасаараа Монголын парламентын нэр хүндийг унагасан гэдэг шүүмжлэлд өртөж, олны анхаарлын төвд орсон эмэгтэй гишүүд чинь одоо хоорондоо хэмлэлдээд эхэлчихэж. Үүнээсээ болоод дандаа дотроосоо нэг нэгнийхээ мууг үзэх гэж янз бүрийн байдалтай байгаа бичлэг, зургийг нь олон нийтэд өгөөш болгон хэрэглэж байгааг нь харамсалтай гэх үү, өрөвдөлтэй гэх үү. Эмэгтэй гишүүд тань хэн хэн өөрийнх нь бичлэгийг гаргасан тухай нэртэй устай нь дурсахад дандаа дотроосоо байсан гэдгийг энд дурьдах нь зүйтэй байх.

Энэ бүх үйлдэл нь өөрсдийнх нь нэр хүндийг нийтээр нь унагаж, иргэд Ардчилсан намын эмэгтэй гишүүд өнгөрсөн хугацаанд ямар зангарагтай, яасан аятайхан байсан талаар нь шуугиж эхлэх нь тэр. Энэ хэдэн хүүхнийхээ учрыг олохгүй бол УИХ дахь эмэгтэй гишүүдийн чинь нэр хүнд цаашлаад намын тань нэр хүнд шалдаа буух нь байна, М.Энхболд дарга аа.
У.Жанцан
ЭХ СУРВАЛЖ: TSENZURGUI.MN 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна