Эмэгтэй гишүүдийн өчил

2017/01/19
УИХ, байнгын хорооны хуралдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан гэх шүүмжлэлд өртөөд байгаа УИХ-ын гишүүдийн хийсэн тайлбар

Б.Ундармаа: Би архи дарс огт уудаггүй, вино уудаг

Эмэгтэй гишүүд маань парламентад манлайлагч байх үүргээ биелүүлж байгаа. УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааны дутуу хальс гэх юмуу дутуу мэдээллийг сэтгүүлч нар их цацаж байна. Би хариуцлагатайгаар хэлнэ. Би ерөөсөө архи дарс огт уудаггүй. Уусан ч найз нөхдийнхөө хүрээнд вино л ууна уу гэхээс хатуу зүйл  хэрэглэдэггүй. Н.Амарзаяа гишүүн надаас юм асуугаад ийшээ суучих гээд урьсан. Ингээд товчхон үг солиод босохын төдийд тэр агшныг гаргаж сошиал ертөнцөд тавьсан. Энэ бол нийгэмдээ буруу үлгэр дуурайлал үзүүлнэ, хоёрдугаарт УИХ-ын гишүүдийн нэр хүндэд халдаж байна.


М.Оюунчимэг: Цаашдаа ийм асуудал гаргахгүй

Маш завгүй ажилласан өдрийн нэг байж таарсан юм, өнгөрсөн мягмар гариг. Өглөөний 09 цагаас эхлээд ажлын хэсгийн хуралдаан, дараа нь Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци, залгуулаад ажлын хэсгийн хуралдаан, үргэлжлээд Байнгын хорооны хуралдаан гээд маш завгүй явсаар үд өнгөрсөн байсан. Байнгын хорооны хуралдаанд асуудал оруулах байсан учраас цайлж ч амжилгүйгээр орсон. Толгой ч өвдөөд кофе уух далимаараа шокладны бүрмэл идсэн маань ийм асуудал дагууллаа. Иргэд маань биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна, цаашдаа ийм асуудал гаргахгүй ээ.

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна