Гүнж Кейт Миддлетон ба ханхүү Уиллиам нар хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлдэг

2017/02/07
Кембриджийн гүнж Кейт Миддлетон ба угсаа залгамжлагч ханхүү Уиллиам нар хүү охин хоёртой бөгөөд тэднийгээ хааны тансаг амьдралаар амьдруулж, эд хөрөнгө, бэлэг сэлт, бэлэн зэлэн байдалд умбуулахыг огт хүсдэггүй гэдгийг саяхан Лондонгийн Хүүхдүүдийн эрүүл мэндийн төвд очих үеэрээ ярьжээ. 

Гурван настай ханхүү Жорж ба 1 настай Шарлотт гүнж нар одоо дэндүү балчир байгаа тул хараахан юмыг ойлгох болоогүй байгаа гэдгийг Кейт хэллээ. Мөн тэрээр: “Хүмүүс надаас үргэлж хүүхдүүдээ яаж асарч, яаж эрүүл байлгадаг вэ хэмээн сонирхон асуудаг. Хариулт нь маш энгийн. Зүгээр л би бүх хүүхдийг амьдралынх нь дөнгөж эхний үе дээр аз жаргалтай байгаасай л гэж хүсдэг юм. Миний аав ээж надад хүн чанар, нөхөрсөг зан, найрсаг сэтгэл, юмыг хайрлах хүндлэх зан чанар ямар их үнэ цэнэтэй чухал болохыг үргэлж зааж сургасаар ирсэн. Би амьдралд хамгийн чухал зүйл нь энэ юм байна гэдгийг ойлгосон юм. Тиймээс л Уиллиам бид хоёр хүүхдүүдээ бага балчир байна гэхгүйгээр энийг зааж сургадаг. Жорж, Шарлотт хоёр том болох тусмаа үүний үнэ цэнийг улам илүү ойлгох болно гэж бид итгэдэг” хэмээн ярьжээ. 






А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна