Кайли Миноуг сүйт залуугаасаа салжээ

2017/02/07
Австралийн нэрт дуучин 47 настай Кайли Миноуг 27 настай жүжигчин эр Жошуа Зассетэй сүй тавьж, шуугиулж байсан нь саяхан. Тэгвэл алдарт дуучин сүйт залуугаасаа гэнэт салах болсон тухайгаа өчигдөр мэдэгджээ. АНУ-ын зарим хэвлэлд мэдээлснээр Жошуа Сасс испани жүжигчин бүсгүй Марта Миланстай  дотно харилцаатай байсан нь ил болсон бололтой.

Кайли энэ залуу жүжигчин эртэй өнгөрсөн оны намар үерхэж эхэлсэн билээ. Тэрбээр найз залуугаа жинхэнэ од болгохыг зорьж бүр хамтдаа клипэнд тоглож байв. Мэхлэлтээр төгссөн энэхүү салалт  маш хүндээр тусч байгааг Кали ойрын хүмүүсээсээ нуухгүй байгаа гэнэ.

С.Гэрэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна