Трампын эхнэр өөрийгАНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп нэр төрийг нь гутаасан нийтлэл бичсэн Мэриленд муж улсын блогч Уэбстер Тарпли-тай холбоотой хэргийг шүүхийн бус журмаар зохицуулж чаджээ.
Энэ тухай мягмар гарагт тэргүүн хатагтайн Калифорни муж улсын Беверли Хиллзд байдаг Harder, Mirell & Abrams агентлагийн өмгөөлөгчид мэдэгдлээ.
“Уучлал гуйхын сацуу Трампын гэр бүлд тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөхийг зөвшөөрсөн Тарплитай Америкийн Ерөнхийлөгчийн эхнэр эвлэрлийн тохиролцоонд хүрч чадлаа” гэж мэдэгдэлд дурджээ.
"2016 оны 8 дугаар сарын 2-нд би Меланья Трампын тухай өгүүлэл нийтэлсэн ба түүндээ тэргүүн хатагтайн нэр хүндийг гутаасан, зохисгүй үгээр дайрч доромжилсон зүйл олон байсан” хэмээн өдгөө 71 настай блогчийн захидалд дурджээ. Эдгээр доромж үгс нь төрийн тэргүүний гэр бүлийн гишүүдэд хор хохирол учруулсан гэдгийг ноён Тарпли хүлээн зөвшөөрөөд “тэднээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” гэжээ. Харин блогч хэдий хэмжээний мөнгийг Меланьяд төлөхөөр болсныг тэргүүн хатагтайн өмгөөлөгчид дурдсангүй.
Өнгөрсөн оны зун Тарпли бичихдээ "Трампын эхнэр эскорт үйлчилгээ үзүүлдэг, харин Трамп өөрөө Бүгд найрамдах намын Үндэсний их хурал дээр Меланья үг хэлсний дараа хэт уурсан цочролд орсон" гэжээ. Үүнтэй холбогдуулан 9 дүгээр сарын эхээр тэргүүн хатагтайн өмгөөлөгч Чарльз Хардер үйлчлүүлэгчийнх нь нэр төрийг гутаасан мэдээлэл тараасан хэргээр Тарплийг Мэрилендийн Монтогомери тойргийн шүүхэд өгчээ.
Үүнтэй зэрэгцэн Хардер дээрх мэдээлэлтэй ижил материалыг нийтэлсэн Их Британийн “Daily Mail” сониныг мөн шүүхэд өгчээ. Уг сонин тэр даруй нийтэлсэн өгүүллээ устгасан боловч уучлал гуйхаас татгалзсан байна. Иймээс Америкийн тэргүүн хатагтай уг сониныг Нью-Йоркийн шүүхэд өгчээ. Меланья уг сонины газраас нөхөн төлбөрт хамгийн багадаа 150 сая доллар нэхэж байгаа аж.
Сонины өгүүлэлд Словенийн уугуул Меланья нь Нью-Йоркт янхан хийж мөнгө олдог байсан ба 1995 онд тэрбумтан Трамптай учирчээ. Тэр хоёрыг Трампын компанид ажилладаг байсан загварын товчооны эзэн Паоло Замполли танилцуулсан аж. Британийн сонин ихэнх мэдээллийг Словенийн хэвлэлүүдээс авсан байна. Их Британи, Америкийн олон хэвлэлүүд дээрх мэдээллийг эх сурвалж нь баттай эсэхийг нь нягтлалгүйгээр шууд шүүрэн авч нийтэлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна