Хөл хүнд Биёонсэ Грэмми наадмын зочдыг шуугиулав

2017/02/13
Ихэр хүүхэд тээж буй зургаа цахим хуудаснаа нийтэлж шуугиан тарьсан дуучин Биёонсэ Грэмми наадмын шагнал гардуулах ёслолд хачирхалтай  үзүүлбэр үзүүлж зочдыг алмайрууллаа. Тэрбээр үзүүлбэртээ өөрийн ээж, охиныхоо хамт гарч ирсэн нь бүхэлдээ эх хүний гайхамшгийг харуулахыг зорьжээ. 

Үзүүлбэрийн үеэр  Биёонсэ сандал дээр суун  хойш гэдийж   буй  хэсэг  ихэр хүүхэд тээж буй хүний хувьд  хамгийн эрсдэлтэй , аюултай алхам байлаа. Яг одоо сошиал ертөнцөд түүний үзүүлбэрийн тухай яриа тасралтгүй үргэлжилж байгаа бол үзүүлбэрийн түгшүүртэй хэсгийг  олон нийт твиттерт хамгийн их жиргэж байна. 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна