Адель Грэммийн шагналаа хуваан талыг нь Бэйонсед өгчээ

2017/02/13
59 дэх удаагийн "Грэмми" шагнал гардуулах ёслолын ажиллагаа хэдхэн цагийн өмнө Лос Анжелес хотноо болж өнгөрлөө. Британий поп од Адель энэ жил “Hello” дуугаараа шилдэг бичлэг, шилдэг дууны шагнал, “25” цомог нь оны шилдэг цомгийн шагнал хүртсэн юм. Түүнтэй зэрэгцэн Бэйонсегийн “Lemonade” цомог өрсөлдсөн юм.

Харин нэрт дуучин маань шилдэг цомгийн шагнал хүртэхдээ уг шагналыг хамт нэр дэвшсэн Бэйонсе “Lemonade” цомгоороо авах ёстой байсан гэдгийг нулимс дуслуулан хэлж тал шагналыг нь Бэйонсед хуваан өгчээ.

А.Хатангоо

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна