Адам Левин 4 сартай бяцхан охиноо анх удаа олны өмнө харууллаа

2017/02/13
Maroon 5 хамтлагийн урдаа барьдаг ганц дуучин Холливуудын од Адам Левин 2-р сарын 10-нд эхнэр Викториа Секретийн модел, загвар өмсөгч Бехати Принслоо болон, төрөөд удаагүй 4 сартай бяцхан охины хамт хүндэтгэлийн ёслолд оролцжээ.

Америкийн оддын өлгий нутаг болсон Калифорни мужийн Лос Анжелес хотноо байрлах Холливууд дүүрэгт зууны домог болсон уран бүтээлчид хүндэтгэлийн таван хошуун дээр нэрээ мөнхөлдөг билээ. Энэ удаад алдарт дуучны ээлж ирсэн байна.

Maroon 5 хамтлаг бол дан ганц Америк гэлтгүй дэлхийн олон оронд нэр хүндээ цуурайтуулсан амьд хөгжмийн хамтлаг юм. Амьдралын сайхан амтыг ар араасаа мэдэрч яваа залуу дуучин энэ үеэрээ хайрт эхнэр нялх биетэй байгаа Бехати Принслоог, дөрвөн сартай сахиусан тэнгэрийн хамт дагуулан иржээ. Бяцхан охин Dusty Rose хэдий нялх байгаа ч аавыгаа дуурайсан нь илт харагдаж байсан гэдгийг фэнүүд нь ам уралдан цахим ертөнцөөрөө илэрхийлсээр байна.


А.Хатангоо
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна