Хосуудын хайрын романс өнгөрөгч 10-р сард бүрмөсөн өндөрлөж, тун удалгүй дуучин The Weeknd, Селена Гомезтой үерхэж эхэлсэн нь томоохон шуугианыг тариад байгаа билээ. Тэдний үерхэл эксүүд нь болох Жастин Бибер, болон Бэлла Хадид нарт хүнд цохилт болсон юм.
Бэлла саяхан Teenvogue сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Энэ бол миний анхны олон нийтийн нүдэн дэх салалт юм. Тиймээс ч надад маш хүнд байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Хайрын шаналалыг би мэдрэхийг хүсээгүй нь надад гэнэтийн цохилт болсон юм. Гэхдээ л би түүнийг хэзээд хайрласаар байх болно” гэжээ.

А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна