Ази даяар эрчимтэй тархаж буй Солонгосын поп хөгжмийн урсгалыг дагаад шоколадны экспортын хэмжээ нэмэгдсээр байна. БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, шоколадны экспорт 2011 онд 15.83 сая ам.доллароор хэмжигдэж байсан бол 2015 он гэхэд 43 хувиар өсөн 22.68 сая ам.долларт хүрчээ.
Монгол болон Зүүн Өмнөд Азийн бусад орнууд нь Солонгосын шоколадны хамгийн хурдацтай тэлж байгаа зах зээл болж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол руу экспортолсон шоколадны хэмжээ 309 хувиар өссөн бол Таиланд болон Вьетнам руу экспортолсон шоколадны хэмжээ 205 болон 109 хувиар тус тус өсчээ.
БНСУ-ын шоколадны нийт экспортын 42 хувь нь БНХАУ-д, 14 хувь нь Хонгконгт, 12 хувь нь Японд ногдож байна. Гэвч импорт экспортоо давсан хэвээр байна. 2015 онд БНСУ экспортоосоо ес дахин их буюу 211.4 сая ам.долларын шоколад гадаадаас худалдан авсны 18.5 хувийг АНУ-аас импортолжээ.
2015 оны байдлаар, БНСУ-ын шоколадны зах зээл 1.16 их наяд воноор хэмжигдэж, дэлхийн зах зээлийн 1.2 хувийг эзэлж байв.
Эх сурвалж: Chosun.com
Сэтгэгдэл бичигдээгүй байна