НҮБ дахь ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин нас баржээ

2017/02/21
НҮБ дахь ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Иванович Чуркин өнгөрсөн шөнө 64 насандаа таалал төгссөн тухай CNN агентлаг мэдээлжээ.  Түүний зүрх гэнэт зогсож, Нью-Йорк дахь Presbyterian эмнэлэгт яаралтай хүргэсэн ч нэгэнт амьсгал хураасан байжээ. Виталий Иванович Чуркин нь 2006 оноос 2017 оныг хүртэл НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр ажилласан туршлагатай, чадварлаг дипломатч байсан байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн дарга Питр Томсон “Бид өнөөдөр НҮБ гэх гэр бүлийн хамгийн хүндтэй, хамгийн нөлөө бүхий гишүүдийнхээ нэгийг алдлаа. Түүний нэр энэ байгууллагын түүхэнд үүрд дурсагдан бичгдэх болно" гэжээ.

Тэрээр 11 жилийн турш НҮБ-д ОХУ-ыг төлөөлж байнгын төлөөлөгчөөр ажиллахдаа Сирийн асуудалд Барууны халдлагуудын эсрэг зогсдог, Ливи дэх дэглэмийг өөрчилсөн АНУ-ын бодлого алдаа байсан гэж үздэг  байжээ.  
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна