Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намын аллагын дүрс бичлэгийг Японы Fuji TV суваг үзүүлсэн. Өнгөрөгч даваа гаригт Хойд Солонгосын удирдагчийн эцэг нэгт ах Ким Жон Нам, Малайзийн Куала Лумпур хотоос Макао руу нисэх гэж байхдаа бусдад хорлогдож эмнэлэг хүргэгдэх замдаа амиа алдсан юм. Уг үйл явдал Малайзын нисэх онгоцны буудлын хяналтын камерт бичигдэн үлджээ. Уг бичлэгт талийгаачийг тасалбар бичүүлэхээр зогсож байхад нь нэгэн эмэгтэй араас нүүрэнд нь хүрээд эргэн явж байгаа дүр зураг үлджээ. Талийгаач Ким Жон Нам нисэх буудлын ажилтанд хандаж өөрт тохиолдсон явдлыг ярьж байгаа харагдах ба буудлын хамгаалалтын ажилтан түүнийг цагдаад хүргэж, тусламж үзүүлэхээр дагуулж яваа нь тодорхой үлдсэн байна. Үүний дараа тэрээр ухаан алдаж унасныг эмнэлгийн ажилтнууд ирж дамнуурган дээр тавин авч явжээ.
Малайзын цагдаагийн газраас Ким Жон Намыг Хойд Солонгосын тагнуулынхан алсан хэмээн сэжиглэж байгаа ба уг хэрэгтэй холбогдуулан Вьетнам, Индонезийн паспорттой хоёр эмэгтэй, Индонез эмэгтэйн найз залуу, Хойд Солонгосын нэг эрэгтэй, нийт дөрвөн хүнийг баривчлаад байгаа аж.
Задлан шинжилгээний хариу лхагва гаригийн өглөө гарах юм байна. Хойд Солонгосын зүгээс өөрсдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хийсэн задлан шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Харин Малайзын талаас мөн ДНК-ын шинжилгээ хийх шаардлагатай гэж үзэж буй бөгөөд үүний тулд гэр бүлийнх нь гишүүдээс шинжилгээ дээж авахаар ажиллаж байгаа гэнэ.
мэдэгдсэн.
Сэтгэгдэл бичигдээгүй байна