The beatles хамтлагийн гишүүд Пол Маккартни, Ринго Старр нар хамтран шинэ цомог гаргана

2017/02/21
Английн домогт "The Beatles" хамтлагийн гишүүд болох Пол Маккартни, Ринго Старр нар сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаагаа дуу бичлэгийн студид уулзжээ. Тус дуу бичлэгийн студи нь Ринго Старын гэрт байрладаг байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тэр хоёр Рингогийн шинэ цомог дээр ажилласан ба Маккартни гитар тоглон хамтарсан байнa. Энэ тухай Старр өөрийн твиттер хуудсандаа бичжээ. “Манайд ирж, басс гитарыг гайхалтай сайхан тоглож өгсөнд чинь чамд баярлалаа. Анд аа, чи шүү. Чамд амар амгалан болон хайрыг хүсье” гэж Старр хийсэн хөгжмийн бичлэгээ тайлбарлажээ. Мөн энэ дуу бичлэгт Eagles хамтлагийн хөгжимчин байсан Америкийн алдарт гитарчин, хөгжмийн зохиолч Жо Уолш оролцжээ.

Маккартни, Старр хоёр сүүлийн удаа 2010 онд гарсан Старрын “Y Not” цомгийн бичлэг хийх үеэр уулзаж байв.  Тухайн үед Маккартни тусдаа хоолойн бичлэг хийлгэж, гитар тоглож байсан юм. The Beatles хамтлаг 1970 онд таржээ. Хамтлаг тарсны дараагаар хамтлагийн гишүүд болох Жон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон, Ринго Старр нар бүгдээрээ тус тусдаа дуулах болсон билээ.  

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна