АНУ-ын ээлжит ерөнхийлөгч Доналд Трампын ганцхан сарынх нь голфоор тоглох болон гадагшаа явж аялах урсгал зардал нь хуучин ерөнхийлөгч Барак Обамагийн нэг жилийн аяллын зардалтай тэнцжээ. АНУ-ын ерөнхийлөгч дээд зэргийн нисэх онгоц болох Air Force One онгоцыг хэрэглэдэг байна.
Экс ерөнхийлөгч Барак Обама 8 жилийн турш ерөнхийлөгчийн алба хашихдаа 97 сая ам долларын /240 тэрбум гаруй мнт/ зардлаар аялж байжээ. Харин шинэ ерөнхийлөгч ердөө ганцхан сарын дотор 10 сая ам долларын /25 тэрбум гаруй мнт/ зардал гарган аялжээ.
Хэдийгээр тэрээр тэрбумтан ч гэсэн Air Force One онгоц улсынх бөгөөд, албан үүргээ аваад удаагүй байж ийм их зардал гаргасан нь Америкийн иргэдийг бухимдуулах нэг гол шалтгаан болоод байгаа гэнэ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна