Jay Z бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой уран бүтээлчдийн нэг боллоо

2017/02/24
Грэммийн олон удаагийн шагналт Америкийн нэрт рэппер Jay Z (Шон Кори Картер) Нью-Йорк хот дахь дуу зохиогчдын “Алдрын танхим”-д залрах анхны рэппер боллоо. “Цомгууд нь 100 сая гаруй хувиар борлогдсоноор Jay Z бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой уран бүтээлчдийн нэг болсон” гэж түүнийг "Алдрын танхим"-д нэр дэвшүүлсэн хорооны мэдэгдэлд дурджээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Жорж Майкл, Мадонна болон Кэт Стивенс нарын нэрийг "Алдрын танхим"-д залрах хүмүүсийн жагсаалтад оруулжээ. 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл явагдсан интернет санал асуулгад оролцсон хөгжим сонирхогчид хамгийн шилдэг хоёр уран бүтээлчид саналаа өгөх ёстой байлаа. Хамгийн гайхалтай нь Жорж Майкл, Мадонна, Кэт Стивенс нарын хэн нь ч эцсийн жагсаалтад багтаагүй аж. Шүүгчдийн шийдвэрээр энэ онд "Алдрын танхим"-д  Jay Z болон хөгжмийн салбарын бусад зүтгэлтнүүд залрахаар болжээ.

1969 онд алдартай дуучдын хөгжмийн өвийг хадгалж хамгаалах зорилгоор Жонни Мерсер гэдэг хүний байгуулсан дуу зохиогчдын "Алдрын танхим"-д одоогийн байдлаар Боб Дилан, Элтон Жон, Леонард Коэн нарын 400 орчим алдартны нэрс байдаг ажээ. Jay Z-г  "Алдрын танхим"-д бүртгэн авах ёслолын ажиллагаа Нью-Йорк хотод энэ оны зургадугаар сарын 15-ны өдөр болно.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна