Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ы эцэг нэгт ах Ким Жон Нам энэ сарын 13-нд Малайзын Куала Лампурын нисэх онгоцны буудалд бусдын гарт хорлогдон амиа алдсан юм. Тэрээр нисэх онгоцны буудлаас эмнэлэг хүргэгдэх замдаа амьсгал хураасан гэх ба түүнийг Куала Лампурын нисэх онгоцны буудал дээр байх үед үл таних хоёр эмэгтэй хортой зүүгээр хүзүү рүү нь хатгаж хордуулсан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд тайлбарласан юм.
Түүнийг Хойд Солонгосын талаас санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн хэмээн Малайзын мөрдөн байцаагч нар үзэж байгаа ч одоохондоо тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм. Харин энэ асуудлаар Хойд Солонгосын удирдагс Ким Жон Ун мэдэгдэл хийжээ. Тэрээр “Хойд Солонгосын талаас Ким Жон Нам-ын үхэлтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй ба энэ бол цэвэр улс төрийн гүтгэлэг юм. Манай улсын нэр хүнд болоод гэр бүлийн маань гишүүний аминд хүрсэн явдал нь надад төдийгүй манай улсын иргэдэд ч хүндээр тусч байгаа юм” гэжээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна