Мел Гибсон төрөөд удаагүй хүүгийнхээ зургийг олонд дэлгэв

2017/02/28
Холливуудын нэрт жүжигчин Мел Гибсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр бяцхан хүү Ларс Жерардынхаа зургийг дэлгэсэн нь АНУ-ын төдийгүй ОУ-ын хэвлэлийнхний анхаарлыг татсан юм. 



Шилдэг зураг, шилдэг найруулагч төрөлд нэр дэвшсэн тэрбээр "Миний бяцхан хүү гайхалтай биш гэж үү. Ларс одоо таван долоо хоногтой ч бүхий л аз жаргалыг надад өгч байна" гэсэн байна.

 61 настай Мел Гибсон  өөрөөсөө 34 насаар дүү модель Роселанд Росе хоёр жилийн өмнөөс болзох болсон бөгөөд хосууд Лос Анжелес хотноо хамтран амьдардаг аж.

  Жүжигчин эр өмнөх гэрлэлтүүдээсээ найман хүүхэдтэй билээ. Бяцхан Ларс түүний ес дэх хүүхэд юм.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна