Дөрвөн настай Тува охин Сибирийн чоно ихтэй тайгыг ганцаараа туулж олныг гайхшруулжээ

2017/03/04
Дөрвөн настай Тува охин Саглана Салчик найман километрийн зайд орших хүмүүст мэдээ дуулгахаар чоно ихтэй Сибирийн тайга дундуур ганцаараа аялсан баатарлаг явдал саяхан болж өнгөрчээ.

Тодруулбал, охин өвөө, эмээгийн хамт Тувагийн нийслэл Кызыл хотоос зүүн өмнө зүгт 250 км зайнд, Монголын хилийн ойролцоо ганц гэрээрээ амьдардаг бөгөөд эмээ нь өөд болж хараагүй өвөө нь түүнийг хамгийн ойр байдаг, хиймэл дагуулын холбоотой айлд хүрч энэхүү эмгэнэлт мэдээг дамжуулуулахаар явуулсан байна.

Охин -24 хэмийн хүйтэнд голын мөсийг даган гурван цаг алхаж, 8 км зайнд байх айлд хүрсэн байна. Хүмүүс түүнийг чононд бариулалгүй хол замыг туулж ирсэнд ихээхэн гайхаж, бас баярлаж байгаа гэнэ.

Б.Орхон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна