АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ энэ сард дахин өсгөх магадлалтай байгааг тус банкны тэргүүн Жанет Йеллен мэдэгдлээ. Учир нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээл сайжирч, инфляц Төв банкны зорилтот түвшин болох хоёр хувьд дөхнө гэж тооцоолж байгаагаа тэрбээр онцолсон байна. АНУ-ын Төв банк эдийн засаг тогтвортой өснө гэж тооцоолж байгаатай холбогдуулан бодлогын хүүг дахин өсгөх нь зохистой гэсэн байр суурийг Жанет Йеллен илэрхийллээ. Харин Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ хэдэн удаа өсгөх талаар тэрбээр тайлбар өгсөнгүй. Хэдий тийм боловч "бодлогын хүү гурван удаа өснө" гэж бодлогын зөвлөлийнхөн тооцоолж байгааг Жанет Йеллен Чикаго хотод хийсэн мэдэгдлийнхээ үеэр дурджээ. АНУ-ын Төв банкны бодлогын зөвлөл ирэх долоо хоногт буюу 14-15-ны өдрүүдэд уулзах товтой байна.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна