​Бэйонсе охинтойгоо “Beauty and the Beast” тоглолтон дээр хосложээ

2017/03/07
Бэйонсе болон Жэй Зи нар охиноо дагуулан Холливууд дахь El Capitan хэмээх театрт “Beauty and the Beast” хүүхэлдэйн тоглолтыг үзжээ. Урьд өмнө нь тэд гэр бүлээрээ улаан хивсэн дээр хамтдаа алхаж байгаагүй аж. Хэдийгээр зүгээр л хүүхдийн жүжгийн нээлтэн дэх улаан хивс боловч тэдний аз жаргалыг ямар ч томоохон наадмын улаан хивсний ёслолтой зүйрлэхийн аргагүй юм хэмээн эх сурвалжуул мэдээллээ.



Ихэр хүүхэд тээж яваа алдарт дуучин Бэйонсе охинтойгоо хослон ижилхэн хувцасласан нь олны хайрыг ихэд татжээ. Тэд номин ногоон өнгийн Gucci брэдийн даашинз, Kimberly McDonald брэндийн гоёмсог үнэт эдлэл, Alaia брэндийн сандаалыг хооронд хослуулан өмсчээ.




 
А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна