Хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа сураггүй болсон Монгол залуугийн цогцос олджээ

2017/03/10
Одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 онд Герман улсад сураггүй болсон Монгол залуугийн цогцосны үлдэгдэл тус улсын Ранштат хотын Дауэрхайм хэмээх газрын ойгоос олджээ.

Энэ талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Талийгаач Дауэрхаймд хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа 2006 оны зургадугаар сард сураггүй алга болсон аж.

Тухайн үед хууль хяналтынхан эрэн хайх ажиллагаа явуулсан ч олоогүй гэнэ. Ойгоос олдсон хүний ясны үлдэгдэлд шүүх эмнэлэг шинжилгээ хийхэд сураггүй алга болсон хүнийх болох нь нотлогдсон байна.
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна