​Энэтхэгийн Керала муж “Pepsico”, “Coca-Cola”-ийн бүтээгдэхүүний борлуулалтад хориг тавина

2017/03/10
Энэтхэгийн Керала муж “Pepsico”, “Coca-Cola”-ийн бүтээгдэхүүнд хориг тавьж магадгүй байна. Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт тус улсын Тамил Наду мужмйн захиргаа дээрх компаниудыг хөрсний усыг шавхаж байна гэх шалтгаанаар шүүмжилсэн ажээ. Үүнтэй холбогдуулж тус мужийн хэд хэдэн жижиглэн худалдааны газар дээрх компаниудын бүтээгдэхүүнийг худалдаалахаа зогсоосон байна. Керала дахь 700 мянга гаруй жижиглэнгийн худалдаачдыг нэгтгэсэн худалдааны байгууллагын Ерөнхийлөгчийн мэдээлснээр Керала муж ирэх долоо хоногт буюу энэ сарын 14-ний өдрөөс “Pepsico” болон “Coca-Cola”-ийн бүтээгдэхүүний борлуулалтад хориг тавина гэсэн байна.
А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна