Пак Гин Хэг эсэргүүцэгчид баярын жагсаал хийлээ

2017/03/11
Өчигдөр буюу 3-р сарын 10-ны 19:00 цагаас Гунхамүн талбай дээр ерөнхийлөгч асан Пак Гин Хэг эсэргүүцэгчид "Бид чадлаа", "Энэ бол төгсгөл биш эхлэл", "Одоо шоронд явуул" гэсэн лоозон барин баярын жагсаал хийлээ. Жагсаал эхлэхээс 3 цагийн өмнө жагсагчид хэдийнээ Гунхамүн талбай дээр ирж байраа эзлэн, хоорондоо баяр хүргэн цуглаж эхэлсэн. Өнгөрсөн жилийн 10 сараас эхэлсэн лаатай жагсаал биеллээ олж маргааш сүүлийн жагсаалаа хийнэ. Ингэснээр лаатай 20 дох удаагийн жагсаал болж бичигдэж байгаа бөгөөд маш олон иргэд цуглах магадлалтай байна. Өнөөдрийн баярын жагсаал зөвхөн Сөүлд бус Жэжү, Пусан гэх мэт хотуудад давхар болсон байна. Жагсагчид одоогоор тарж байгаа бөгөөд маргааш лаатай 20 дох удаагийн жагсаал 16:00 цагт эхлэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна