Хятадын ухаалаг утас Оросын зах зээлд давамгайлж эхэллээ

2017/03/13
Хятад улсад үйлдвэрлэсэн ухаалаг гар утасны брэндүүд Оросын гар утасны зах зээлд энэ оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад илүү их хувийг эзэлсэн гэж Оросын жижиглэн  худалдаа эрхлэгчид ярьж байна. 2017 оны 1 дүгээр сарын байдлаар Леново, Хуавэй, Мейзү, Шиаоми, ZTE гэсэн Хятадын 5 брэнд Оросын гар утасны зах зээлд нийт борлуулалтын 24 хувь, орлогын 19 хувийг эзэлжээ.  Өнгөрсөн оны 1 дүгээр сард эдгээр үзүүлэлт нь 19 хувь болон 13 хувь байсан гэж Оросын цахим бараа борлуулалтын томоохон сүлжээ компани болох "M.видео" мэдээллээ.

Оросын харилцаа холбооны “Связной” компанийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Тихоновын хэлснээр, Оросын худалдан авагчид Хятадын үйлдвэрлэгчдийг зүгээр нэг хямд утас нийлүүлдэг гэж үзэхээ больсон байна. Түүний ярьснаар, Хятадын брэндийн анхны гар утсууд хямд үнээр зарагдаж байсан боловч харин одоо дунд зэргийн болон өндөр үнэтэй бүтээгдэхүүн болжээ. Ийнхүү өөрчлөгдөх болсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд Хятадад үйлдвэрлэсэн ухаалаг утсууд зарим техникийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын бүтээгдэхүүнээс давж гарах болсонтой холбоотой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна