Logan (2017) киноны гол дүрүүдийн тухай

2017/03/14
2017 оны 3-р сард нээлтээ хийсэн даруйдаа Box Office-ийг тэргүүлж IMDB-ээс 8,6 үнэлгээг авч тэсрэлт хийж байгаа кино бол Logan юм. Кино нийт 2 цаг 17 минут үргэлжлэх бөгөөд Икс хүн Логаны шинэ үе гарч ирснээр мутант хүмүүсийн эрин үе дахин эхлэж буйгаар үйл явдал өрнөдөг. Logan кинонд тоглосон уран бүтээлчдийн товч намтарыг танд танилцуулахаар бэлтгэлээ.



Логаны дүрд жүжигчин Хью Жекмэн
Хью Майкл Жекмэн нь 1968 онд Австралийн Сидней хотод төрсөн жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч, бүжигчин, продьюсер юм. Түүний тоглосон кинонудаас хамгийн алдартай нь “Икс хүмүүс” цувралын хүн чонын дүр юм.  Хью Жекмэн 2012 онд тоглосон “Les Miserables” киногоороо “Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскар”-аас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авч байжээ.







Чарльзийн дүрд Патрик Стьюарт
Патрик Хьюс Стьюарт нь 1940 онд Их Британи улсад төржээ. Тэрээр анх 12 настайгаасаа эхлэн кинонд тоглож эхэлсэн бөгөөд тавилгын худалдаа эрхэлж, сонины газарт сэтгүүлч хийж явсаар анх театрт хөл тавьжээ. Жүжигчин Патрик 1987 онд “Оддын дайн” цуврал кинонд тоглож эхэлснээр олонд танигдсан юм.




Лаурагийн дүрд Дафнэ Кийн
Тэрээр жүжигчин Уилл Кийний охин бөгөөд 2014 онд The Refugees кинонд тоглон урлагийнхаа гарааг нээжээ. Харин  2017 онд “Logan” кинонд Логаны охин Лаурагийн дүрд тоглосон нь “Икс хүмүүс” цувралын шинэ эрин үеийн гол төлөөлөгч болж байгаа аж.





Пиэрсийн дүрд Боёд Холбрүүк
Эсрэг талын дүрийг тун чадварлагаар гаргасан төмөр гөрт Пиэрсийн дүрд тоглосон Боёд Холбрүүк нь 1981 онд Америкт төрсөн Америкийн жүжигчин бөгөөд загвар өмсөгч юм.


 
 

А.Хатангоо
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна