44 настай Холливуудын нэрт жүжигчин Бэн Аффлэк архинд донтсон талаар мэдээллүүд Америкийн хэвлэлийг шуугиулж байна. Бэн Аффлэк жүжигчин Женнифер Гарнертай 10 жил хамт амьдран 11 настай Виолет, 8 настай Серапина, 5 настай Самуэл хэмээх гурван хүүхдийн эцэг эх болцгоосон юм. Гэвч тэд 2015 онд салцгаажээ. “Batman V Superman” киноны од залуу архинд донтох болсон шалтгаан нь сэтгэл гутрал болон гэр бүлийн тогтворгүй харилцаанаас болсон гэж эмч нар дүгнэж байгаа аж.
Тэрээр өөрийнхөө энэ байдлыг тайлбарлахдаа: “Би ерөнхийдөө архины нөлөөнд бүрэн автжээ. Би өнгөрснийг санахгүй, ирээдүйг бодохгүйгээр амьдрахыг хүсч байгаа учир энэ надад хэрэг болсон. Би хүний ёсоор амьдрахыг хүсч байна. Хүүхдүүддээ эцэг шиг нь эцэг байж амьдарсан шиг амьдармаар байна. Би хүүхдүүдийнхээ хэрэгтэй цагт нь хамт байж амьдралынх нь эхний үеийг хамт хуваалцахыг хүсч байна. Үүнд миний хайрт Женний маань ч хамаатай. Тэр намайг цаг үргэлж дэмжиж байдгаас гадна хамт бүх зүйлээ хийдэг. Би амьдралаа буцааж авмаар байна” хэмээн уйлан ярьжээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна