Пак Гын Хэгийн залгамжлагч хэн бэ?

2017/03/16
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан тушаалаасаа огцорч, тус улс даваа гарагт сонгуулийн горимд шилжлээ. Түүнийг албан тушаалаас нь зайлуулах шийдвэрийг гуравдугаар сарын 10-нд дээд шүүхээс гаргаж, улмаар сонгууль явуулах санал гарчээ. Санал асуулга тавдугаар сарын 9-нд болно гэж ажиглагчид таамаглаж буй

Өмнөд Солонгосын эрх баригч Эрх чөлөөт Солонгос буюу хуучнаар Сэнури нам удирдагчгүй болж, хөл толгойгоо олохгүй байна. Тус улсын сонгууль ч цаг үе ороо бусгаа байхтай таарлаа. Хатагтай Пакийн эрх мэдлээ урвуулан ашигласан, мөн авилга авсанд улс даяар итгэж байгаа тул сайжруулалт хийх шаардлагатай.
Хатагтай Пак ерөнхийлөгчийн өргөөг өнгөрсөн ням гарагт орхихдоо “Үнэн мөн хэзээ ч ил гарахгүй” хэмээжээ. Түүнийг эсэргүүцсэн олны жагсаал парламентаар санал асуулга явуулахад хүргэж үндсэн хуулийн цэц үүнийг өнгөрсөн баасан гарагт баталсан билээ.

Тэрбээр удган, зөвлөх Чой Сун-Илийн нэр холбогдсон албан тушаалаа гуйвуулан ашигласан явдал болон авилгын хэргээ өмгөөлүүлэхээр хүлээж буй. Сонгуульд ялалт байгуулах магадлал өндөртэй хүнээр сөрөг хүчний Ардчилсан намын гишүүн, хүний эрхийн өмгөөлөгч асан Мун Жэ Инийг нэрлэсэн.

Тэрбээр өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Солонгосын ажилгүйдлийн түвшинг бууруулж, 1.3 сая ажлын байр гаргах санаачилга дэвшүүлжээ. Тус улсад ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, эдийн засгийн үзүүлэлт буурч, түгшүүр авахуулсан. Тиймээс ч улстөрчид эдийн засгийн үзүүлэлтүүдийг “гялалзуулах” хатуу зорилт тавиад байна. Тус улсын ДНБ- ий өсөлт саарч, өнгөрсөн оны гуравдугаар улиралд 2.6 байсан бол дөрөвдүгээр улиралд 2.3 болон буурчээ. Харин хоёрдугаар улиралд энэ тоо 3.3 байсан билээ. Ажилгүй залуучуудын тоо ч түүхэн дээд хэмжээнд хүрч, есөн хувийг давсан ажээ.

Асуудал үүгээр зогсохгүй. Өмнөд Солонгос худалдааных нь хамгийн том түнш болох БНХА У-ын хооронд эдийн засгийн таагүй нөхцөл байдал үүссэн. Америкийн THAA D пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг байрлуулах шийдвэр Сөүл гаргаж. Гэтэл Бээжин үүнийг нь шүүмжлээд Өмнөд Солонгосын компаниудад авах арга хэмжээгээ чангатгалаа.

Үүгээр ч зогсохгүй групп аялагчдыг тус улсад аялахыг хориглов. Учир нь энэхүү төхөөрөмж Хятадын аюулгүй байдалд эрсдэл учруулна гэж тэд эмээж байгаа. Ноён Муний Ардчилсан нам ч энэ тухайд эсэргүүцлээ илэрхийлж, зохих ёсны үйл ажиллагааны дагуу шийдээгүй хэмээсэн юм. Энэ сонгуульд ноён Муний гол өрсөлдөгч бол намын хамтран зүтгэгч Ан Хе-Жун юм. Ан Хе-Жун нь Өмнөд Чунчон мужийн захирагч ажээ.

Эрх баригч Консерватив нам Ерөнхийлөгчийн үүргийг түр хашиж буй Хван Гё-Аныг сойхоор бэлдэж байна. Гэвч Хван Гё-Аны зүгээс Ерөнхийлөгч болох хүсэл сонирхол илтгээгүй байгаа юм. Амралтын өдрүүдэд авсан санал асуулгаар ноён Мун 30, ноён Ан 17, ноён Хван есөн хувийн дэмжлэг авчээ.
Эх сурвалж:Засгийн газрын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна