Шинэхэн залуу хосууд анх үерхэж эхлэхдээ хүмүүсийн нүдэнд их өртөж, камерын дурангийн бай болдог. Гэсэн ч хоёр биедээ анхаарал тавьж, бусдыг үл хайхран романтик болзоогоо үргэлжлүүлсээр байдаг нь нууц биш. Үүний нэг жишээ бол дуучин The Weeknd болон Селена Гомек нар юм. Шинэ хосууд саяхан Канадын нийслэл Торонтод хэдэн хоног саатжээ. Тэд дээд зэрэглэлийн зочид буудалд хоноглонгоо кино үзэн, дэлгүүр хэссэн нь папарациудын дуранд буужээ.
Гэвч тэдний нэг шөнийн зардал л гэхэд буудлын мөнгөөсөө гадна 1500$ болсон байна. Торонто хотын хамгийн тансаг буудлуудын нэг болох Thompson Toronto Hotel хамгийн өртөг өндөртэй буудлуудын нэгт ордог бөгөөд хоногийн 100,000$ байдаг аж.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна