АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өмнөх ерөнхийлөгчдөөс илүү цахим ертөнцөд идэвхтэй нэгэн билээ. Тэрээр Твиттерийн идэвхтэй хэрэглэгч бөгөөд ерөнхийлөгч болсноос хойш ихэнх хаягуудаа улсын хяналтанд байлгасан ч ганцхан твиттер хаягаа л өөрийн хувийн хяналтандаа байлгахыг хүсчээ.
Ерөнхийлөгч хүний ёс зүйн асуудал Америкийн нийгэмд чухал байр суурь эзэлдэг ч ноён Доналд Трампд энэ асуудал чухал биш гэдгийг хэд хэдэн жишээнээс харж болох юм. Учир нь тэрээр өөрийн Твиттер хаягаараа дамжуулан заналхийлэл хийж, элдэв хов живэнд орж, бүр хаягаа хакердуулж байсан удаатай юм.
Саяхан McDonald`s-ын аюулгүй албанаас Доналд Трампын твиттер хаягийн хакердах оролдлого хийжээ. Учир нь ерөнхийлөгч Трамп твиттертээ тэдний үйл ажиллагааг буруушаасан утгатай зүйл олныг бичсэн бөгөөд хүмүүсийг McDonald`s-аас дахин худалдан авалт хийхгүй байхыг зөвлөжээ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна