​Кендал Женнерийн гэрээс 200 мянган долларын эд зүйлс хулгайд алдагджээ

2017/03/17
TMZ -ийн мэдээлснээр лхагва гарагт Кендал Женнерийн Холливуудад байрлах гэрээс 200 мянган ам.долларын үнэтэй эд зүйлс хулгайд алдагджээ. Хулгайчид түүний гэрт нэвтрэн орох үед буюу орон нутгийн цагаар шөнийн 1 цаг болж байхад Кендал унтлагынхаа өрөөндөө ганцаараа унтаж байжээ. Тухайн үед хулгайчид нэвтрэн орж гэрээс нь эд зүйлс хулгайлахыг Кендал мэдээгүй бөгөөд хэдэн цагийн дараа үнэт эдлэл болон гэрийн эд хогшлууд алга болсон байхыг анзаарч цагдаад мэдэгджээ. 21 настай алдарт модел ямар нэгэн гэмт хэргийн халдлагад өртөөгүй гэнэ. 
 
Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна