2018 онд зохиогдох Зуны олимп Samsung маркийн гар утас хэрэглэдэг хүмүүст давуу талтай

Өчигдөр 16 цаг 38 минут
Samsung Electronics компани 2018 оны 2 сарын 9-25-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Пхёнчхан хотноо зохион байгуулагдах өвлийн Олимпын наадмыг дамжуулахдаа виртуал бодит байдлын технологийг ашиглахаар төлөвлөөд байгаа ажээ. Тус мэдээллийг гар утасны төхөөрөмжийн хэлтсийн маркетингийн захирал Ча Ианг-тае өгсөн бөгөөд виртуал чихэвч хэрэглэдэг хүмүүс тус спортын арга хэмжээг дэргэд нь байгаа мэт хүлээн авч үзэх боломжтой болох ажээ. Одоогийн байдлаар Samsung Electronics Олимпын наадмын үеэр виртуал бодит байдлын технологийг ашиглах боломжийн талаар Олон Улсын Олимпын Хороо болон Олимп нэвтрүүлэх албатай гэрээ хэлцлийн шатандаа байна.

Samsung компани бодит цагийн 360° хамрах хүрээ бүхий панорамны камер ашиглах бололтой. Зөвхөн Galaxy ухаалаг гар утас болон Gear VR дуулга хэрэглэдэг хүмүүст энэхүү боломж нээгдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 
Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна