2016 оны 12-р сарын сүүлээр дуучин Женнифэр Лопез, реппер Дрэйк нар хайрын романс үүсгэж хэсэгтээ олныг шуугиулаад байсан билээ. Тэд зул сарын баяраа хамтдаа өнгөрүүлж, оноо хамт гаргаснаа олон нийтийн цахим хуудсандаа идэвхтэй нийтэлсэн нь хайр дурлалд нас хамаагүй гэдгийн тод жишээ болж чадсан юм.
Гэвч тэдний харилцаа ганцхан сарын настай байв. Дрэйкээс салаад удаагүй Жэй Ло бэйсболлын алдарт тамирчин Алекс Родригуэзтэй үерхэж эхэлсэн юм. Түүний энэ байдлыг хараад Дрэйк зүгээр суусангүй. Өнгөрөгч ням гаргийн орой Дрэйк хэсэг найзуудтайгаа ууж суух үеэрээ Жэй Ло руу залгаж дургүйцлээ илэрхийлжээ. Түүний байдлыг анзаарсан үйлчлэгч энэхүү мэдээг олон нийтийн сайтад өндөр үнээр зарсан байна.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна