Samsung болон LG компаниуд АНУ-д шинэ үйлвэрүүдээ нээнэ

2017/03/20
Samsung Electronics компанийн дэд ерөнхийлөгч Сео Бьюнг-сам тус компанийг АНУ-д шинэ үйлдвэр барихаар төлөвлөөд байгаа талаар мэдэгдлээ. Одоогоор Samsung компанийн шинэ үйлдвэр барих ажил төслийн шатандаа яваа бөгөөд АНУ-н 5 мужийн эрх баригчидтай гэрээ хэлцэл хийж байгаа юм. Тэрээр үйлдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд эцсийн шийдвэр гарсны дараа албан ёсны мэдэгдэл хийнэ гэдгээ зарласан байна. The Wall Street Journal нийтэлснээр тус компани шинэ үйлдвэр барих ажилд 300 саяас багагүй ам. долларын хөрөнгө оруулахаар зэхээд байгаа ажээ. Мөн Мексикт байрладаг духовых шкафов-н үйлдвэрийн зарим хэсгийг АНУ-д шилжүүлэн авчрахаар төлөвлөөд байгаа хэмээн мэдээлсэн байна.

Харин түүний өрсөлдөгч болох LG компани 2019 оноос угаалгын машин үйлдвэрлэж эхлэх шинэ үйлдвэрээ Теннесси мужид барихаар болсноо 3 сарын 11-ний өдөр мэдэгдлээ. 250 сая ам. долларын өртгөөр босох тус үйлдвэр нь 600 ажлын байр бий болгох ажээ. 

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна