​Таван настай хүү Доналд Трампыг эвгүй байдалд оруулжээ

2017/03/21
Америкийн алдарт “The Ellen Degeneres Show”-нд таван настай газар зүй судлаач хүү оржээ. Хүүг Нэйт Селцэр гэдэг бөгөөд шоунд дэлхийн улс орнуудын туг далбаа, газар зүйн байрлал гэх мэт өөрийн газар зүйн мэдлэгээ харуулжээ.



Бяцхан хүүгийн төсөөлөл дэх дэлхийн газрын зураг хүн бүрийн сонирхлыг татсан бөгөөд Ази, Африк хоёр тивийг нийлүүлж, мөн Оросын газрын зурагт нэгэн хүн байгаагаар зуржээ. Энэ газрын зургаа тэрээр нууц гэж тайлбарласан ч шоуны хөтлөгч Эллэн түнээс Оросын газрын зураг дотор зурсан зүйл юу вэ гэж асуухад хүү: “Энэ үнэхээр хөгжилтэй. Энэ бол Трамп” гэжээ.   Эллэн үргэлжлүүлэн түүнээс “Яагаад Трамд Орост байгаа юм бэ” гэж асуухад хүү: “Яагаад гэвэр Трамд Орост хайртай шдээ” гэжээ.



“Хүүхдүүд хэзээ ч юмыг буруу хэлдэггүй, тиймээс тэд улс төрийн нөхцөл байдлыг хүртэл ойлгож байна. Бид энэ байдлаасаа санаа зовох хэрэгтэй” хэмээн улс төр судлаачид өөрсдийн твиттер хаягаасаа энэ мэт сэтгэгдлүүдийг илэрхийлсээр байгаа аж.
 

Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна