​Пак Гын Хегээс 14 цаг тасралтгүй байцаалт авчээ

Өчигдөр 12 цаг 19 минут
Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч асан Пак Гын Хе авлига авсан хэргээр албан тушаалаас огцроод байгаа юм. Түүнийг найз Чой Сүн Шилдээ төрийн эрх мэдлийг өгч, хууль бусаар мөнгө угаасан хэрэг нь илчлэгдсэн юм.



Өнгөрөгч мягмар гарагт Пак Гын Хег дэмжигчид жагсаал хийсэн бөгөөд түүнийг албан тушаалд нь буцаан тавихыг шаардсан байна.



Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчийг гэм буруутай эсэхийг тогтоохын тулд  хууль хяналтын байгууллага нийт 14 цагийн турш тасралтгүй байцаасан байна. Одоогоор БНСУ-ын ерөнхийлөгчийн орон зай эзгүй байгаа бөгөөд 5-р сарын 9-нд ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа явуулах аж.

Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна