31 хүүхдийн ээж М.Сарнай

2017/05/10
М.Сарнай анх 11 жилийн өмнө анхны хүүхдээ өргөн авч байжээ. Тухайн үед хүүхдийн аав ээж нь архины хамааралтай болж, улмаар хүүхдээ хогийн цэг дээр хаясан байв. Түүнээс хойш ядарсан, зовсон хүүхдүүдэд туслаж, эцэг эхийнх нь зөвшөөрөлтйэгөөр өргөж авсаар байгаа аж. Түүнийг хүүхдүүд нь “Том ээж” гэж дууддаг бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хагас болон бүтэн өнчин, орон гэргүй, аав ээждээ хаягдсан гээд олон хүүхэд ирдэг байна. М.Сарнай хамгийн сүүлд 7 хоногийн өмнө 9 сартай нярай өргөн авчээ. 
 

“31 хүүхдийн идэх хоол, өмсөх хувцас, орон байр, хичээлийн хэрэгслийг бэлдэнэ гэдэг хэцүү ч сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэйгээр сэтгэл амар явж байна. Хүн өөрөө хичээх юм бол болно доо. 30 литрийн тогоо дүүрэн хоол хийж хүүхдүүдээ тойруулаад суух л хамгийн сайхан. Өглөө бүр хүүхдүүдийнхээ формыг өмсүүлээд хичээлд нь цуг явуулахдаа өөрийн эрхгүй нулимс унагадаг даа” 



Мөн тэрээр “хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөхийг хичээж яваа ч таван ханатай гэр минь арай л багадаад байгаа юм. Хоёр давхар байшин бариад хүүхдийн төв байгуулвал мөн ч сайхан даа. Тиймдээ ч “Нэг хүн, нэг тоосго” аянг санаачилсан. Нэг сайхан нартай өдөр Сарнай хүүхдийн төвөө байгуулаад бужигнаж сууна даа” хэмээн Сарнай бүсгүй маань ийн ярьжээ.
 

 


Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна