Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Хийсвэр үг” ном хэвлэгдэн гарлаа

2017/05/10
Утга зохиолын “Шинэ Үнэр” бүлгэмийн гишүүн, зохиолч Өлзийхутагийн Үлэмжтөгсийн “Хийсвэр үг” нэртэй уран бүтээлийн ээлжит ном хэвлэгдэн гарлаа. Уг ном нь “Өвдөлт” - гранж шүлгүүд,  “Маньяк” - триллер өгүүллэгүүд,  “Амьгүй биет” - контемпорари драма,  “Говь” -кино зохиол зэрэг дөрвөн бүлгээс бүрджээ.

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч Ө.Үлэмжтөгсийн тухайд өмнө нь яруу найргийн төрлөөр “Танилц Үлэмжтөгс” /2010 он/ , “Шинэ үнэр” хамтын анотлоги /2012 он/, “Let me introduce myself – My name is Ulemjtugs” /2013 он/ хүүрнэл зохиолын төрлөөр “Абсурд зүүдний хот” /2012 он/ “Иргэншлээс оргох тасалбар” /2014/ өгүүллэгийн түүвэр тус тус хэвлүүлж байжээ.

“Хийсвэр үг” нэртэй энэхүү ном нь 10.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд 9717-0737 дугаарын утсаар холбогдож үнэгүй хүргүүлж авах боломжтой юм байна.



Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна