Цайны газар ажиллуулдаг иргэдэд сургалт хийв

2017/05/10
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс Салбарын үйлдвэрчний эвлэлтэй хамтран цайны газрын үйлчилгээ эрхлэгчдэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний өнөөгийн байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Салбарын үйлдвэрчний эвлэлийн дарга, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн Г.Дүгэрээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний талаар хэлэлцүүлэг яриа өрнүүлсэн байна.

Мөн ХХҮХ-ийн хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Н.Оюунчимэг хоол үйлдвэрлэлийн салбарт гарч буй зөрчил дутагдал, түүнийг арилгах арга зүй, технологи ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Сургалтанд 40 цайны газар хамрагдсан байна.

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна