​Сэхээтэн гэж хэн бэ?

2017/06/19

Сэхээтний тухай сэдэв нь тvvхэн хугацаанд олон орны эрдэмтдийн толгойг гашилгасаар ирсэн, єнєє ч мэтгэлцэн, санал бодлын солилцоог ихээхэн шаардаж буй эрхэмсэг, агуу, аюулгvй биш сэдэв хэмээн боддог. Энэ нь аливаа нийгмийн дэвшил, хєгжлийн хувь заяа нь тvvхэн vе vеийн оюун ухаанаас шалтгаалж ирсэн агаад шууд утгаараа нийгмийн оюун, соёл, ёс суртахууныг тээгч, онцгой субъект-сэхээтэнтэй холбоотой учраас ийм буюу. Тvvхийг уншихад хvний нийгэм боддог, сэтгэдэг, ухамсарт vйл ажиллагаа, оюуны vйлдвэрлэл явуулдаг хэсэг бvлэг хvмvvсгvйгээр оршин тогтнохгvй гэдгийг эртний их сэтгэгчид, vе vеийн эрдэмтэд олон талаас нь нотлон баталгаажуулсан нь маргаангvй vнэн агаад тийм хvмvvсийг шинжлэх ухааны хэвлэлд сэхээтэн хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг бєлгєє. 

Сэхээтэн хэмээх vг нь анх Аристотель /МЭЄ 384- 322-/-ийн "dianoeses" хэмээх нэр томъёоноос хєрвvvлэгдсэн, єєртєє болон гадаад ертєнцєд чиглэгдсэн сэтгэхvйг илэрхийлдэг ажээ. Энэ нэрийн утга санаа нь тvvхэн хугацаанд хадгалагдсаар социологийн ойлголтод ойрхон дєт авч vзсээр "оюуны хєдєлмєр" хэмээх ойлголттой утга санаа нэг болсныг шинжлэх ухаан хэлнэ. 

Image result for aristotle

1. Дэлхийн ямар ч улс орны сэхээтэн нь нийгмийн оюун санаа, соёл, ёс суртахууныг тээгчийн хувьд ард тvмэн, єргєн олонд нийгмийн аливаа vзэгдэл, юмсын учир холбогдол, vнэ цэнийг ойлгуулан ухамсарлуулах, толгойд нь шингээн баттай суулгах, ухуулан сэнхрvvлэх ариун vvрэг хvлээсэн хувь тавилантай буюу. Тиймээс ч сэхээтэн нь улс, орон, ард тvмнийхээ ємнє маш єндєр vvрэг, хариуцлага хvлээдгийн хувьд сэхээтэн байдаг хэмээн дvгнэсэн юм.

2. Сэхээтнийг нийгмийн vзэл санааг агуулан, тvvнийг ард тvмний тархинд євлvvлэн vлдээж, хэрэгжvvлэгчийнх нь хувьд "Vзэл суртлын хvн" буюу "Идейный человек" хэмээх тодотголтой тэмдэглэсэн нь олонтаа. Intelligensia хэмээх латин гаралтай ойлгодог, мэддэг, сэтгэдэг гэсэн утгыг илэрхийлдэг энэхvv vгийг XIX зууны vеийн оросын философчид "шинэ хvмvvс", хvчтэй цєєнх,", "тайж бус сэхээтэн", "сэтгэгч пролетар" хэмээн тайлбарласан байдаг. Харин монгол хэлнээ сэнхрvvлэгч, сэхээрvvлэгч гэсэн утгаар орчуулсан байж болох юм. Ингээд "сэхээтэн гэж хэн бэ? хэмээх гол асуудал дээрээ тогтноюу. Энэ талаар гадаад орны философчдийн олон арван гаргалга, дvгнэлт байдаг билээ. К.Манхейм XVII зууны сvvлч vед "дипломтай, албан тушаалд дэвших онцгой эрх бvхий хvн" гэсэн байдаг бол их сэтгэгч К.Маркс “сэхээтэн гэдэг нь шударга ёс, vнэний тєлєє єєрийн гал голомт, амь насаараа дэнчин тавигч" хэмээжээ. 

Гал голомтоороо дэнчин тавина гэдэг нь гэр бvлээрээ бас ойр дотны хvмvvсийн амь насаар дэнчин тавихыг хэлж буй vт. Энэ нь сэхээтэн нь ямар шударга, vнэнч, нийгэм, ард тvмнийхээ тєлєє хэрхэн эрэлхийлэн зvтгэдэг, vнэний тєлєє юунаас ч айж шантардаггvй євєрмєц субъект, болохыг хэлж буй хэрэг юм. Vнэний тєлєє ийм тэмцэл нийгмийн практикт гарч л байсан. Оросын эрдэмтэн А.Петрищев сэхээ¬тэн гэдэг нь "оюуны эрэлт сонирхлоороо шударга ёс, vнэний тєлєє тэмцэн ажиллаж, амьдардаг хэсэг, бvлэг хvмvvсийг хэлнэ" гэсэн байхад оросын нэрт тvvхч, эдийн засагч П.Струве "Єєрийн туйлын зорилгоо бий болгож, тvvнийхээ тєлєє vхэн хатан тэмцэж чаддаг єндєр боловсрол, соёлтой хэсэг бvлэг хvмvvсийн цогцолбор" хэмээн тодорхойлсон байдаг. Олон эрдэмтдийн vзэл, бодол, байр суурийг уншин тунгааж "Сэхээтэн гэж хэн бэ" гэсэн асуултанд єргєн утгаар нь "Нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, нарийн тєвєгтэй, хvнд хэцvv хєдєлмєрийг давамгайлан эрхэлдэг, дотоод соёл, єндєр ёс суртхуунтай хэсэг бvлэг хvмvvсийг хэлнэ" гэсэн єєрийн тодорхойлолтыг арав гаруй жилийн ємнє єгсєн юм. Боловсрол, соёл хоёрыг хамтад нь авч vздэг урсгал эрдэмтдийн дунд давамгай агаад боловсролыг даган ёс суртхуунждаг нь жам хэмээн vзнэ.

Сэхээтний тухай тодорхойлолтод эрдэмтэн судлаачид одоогоор мэдэгдэхгvй байж болох хvчин зvйлийг авч vзэж баяжуулах нь эргэлзээгvй. Ингэх нь сэхээтэн судлалд оруулж буй vнэт санал агаад тєгс тєгєлдєр лvv ойртуулж буй хэрэг буюу.
1930- аад оны сvvлч, 1960-аад оны эхээр социалист системийн гэгдэж байсан олон улс оронд мэргэжлийн олон тооны оюуны хєдєлмєрийн хэсэг бvлэг хvмvvс бий болж бvрэлдсэн агаад vндсэн олонхийг нь чухамдаа нийгмийн бvтцийн хvрээнд давхарга гэж vзсэн ажээ. Харин манайд? Vндэсний ардчилсан хувьсгалын дараа монголын нийгэмд шинээр бий болсон улс тєрийн нам, тєр, засгийн байгууллагын удирдах албан тушаалд ажиллуулах єєрийн сэхээтэн vгvй байв. Ийм нєхцєлд цєєн тооны хуучин сэхээтний тєлєєлєл болон малчин гаралтай, vнэнч шударга хvмvvсийг удирдах албан тушаалд дэвшvvлэн ажиллуулах, гадаад, дотоодын сургуулиар мэргэжлийн сэхээтэн бэлтгэх зэрэг арга хэмжээ нь vндэсний сэхээтний тєлєвших vйл явцад чухал vvрэг гvйцэтгэж, чухамдаа монголын нийгмийн бvтцэд сэхээтний давхаргыг бий болгосон билээ.

Оросын В.Даль нарын философчид хvн амын оюуны боловсрол хєгжсєн хэсгийг сэхээтэнд хамааруулан vзсэн байдаг Vндэсний ардчилсан хувьсгалын ємнєх vед монголын хvн амын дотор тийм хvмvvс нь оюуны хєдєлмєр эрхэлдэг лам нарын хэсэг бvлэг байсан бєгєєд тэд хvн амын дотор ертєнцийг vзэх vзэл, хvмvvжил, vзэл суртал, эмнэлгийн хэрэг, vйлдлийг хамтад нь гvйцэтгэдэг байсан ажээ. Vзэл суртлын эвлэршгvй зєрчил, хурц, ширvvн тэмцлээс шалтгаалан тэд ардын нам, тєр, засагт сэхээтний vvрэг гvйцэтгэх vндэслэлгvй байсныг тvvх хэлнэ. Харин ч бvр эсрэгээр оюуны cop болсон vй олон лам нарыг хоморголон устгасан нь монголын нийгмийн оюун санааны амьдралд том гарз учруулж, гашуун тvvх болон vлдсэн билээ.

Монголын vндэсний сэхээтэн нь vндэсний хєгжил, дэвшилтэт vйл явцыг сэтгэн, урьдчилан тєсєєлєн бодож, боловсруулан мэдээлэгч, гvйцэтгэгчийнхээ vvргийг тvvхэн ямар ч vед хариуцлагатай хvлээсээр тєлєвшєн хєгжиж, нийгэмд тvvний vvрэг роль ямагт єсєн нэмэгдэж, тоо, чанарын давамгай єєрчлєлттэй, амьдралын философ, бvтцийн vе vеийн хувиралыг давсаар єнєєг хvрсэн учиртай билээ. Энэ нь нийгмийн онцгой давхаргын хувьд монголын vндэсний сэхээтний гарт улс орны хувь заяа байсан, байсаар ч байгаатай холбоотой буюу. Ийнхvv сэхээтэнд боловсрол, єндєр ёс суртхуун хэмээх хоёр зvйл зайлшгvй байх ёстойг эрдэмтэн, судлаачид олонтаа хэлж, бичдэг. Харин сэхээтэнд тусгайлан оноосон ёс суртхуун гэж байхгvй агаад тэр нийтийн хvлээн зєвшєєрсєн ёс суртхууны олон шинж чанарыг vлгэр жишээчээр биелvvлэгч нь байх ёстой гэдэг нь тvvний "эрхэмсэг, цэвэр ариун" гэсэн тодотголтой салшгvй холбоотой билээ.

Аль ч улс орны сэхээтний тvvхийг эргэн vзэж байхад сvрхий анхаарч арилгаж, устгаж баймаар дутагдалтай, ноцтой зvйл ч цєєнгvй байсаар иржээ. Оросын философч С.Бердяев "Вехи" сэтгvvлд сэхээтний дотор хvрээлэлд тусгаилан авч vзэх бvлэг хvмvvс байгааг ялган vзэж тэднийг "сэхээтэнцэр" гэв. Тэр хэсэг бvлэг нь зєвхєн єєрсдийнхєє хvрээлэлд л оршин тогтнож байсан агаад ямар ч засгийн газрын vед ямагт эсрэг, тэсрэг vзэл, байр суурьтай байсныг єгvvлжээ. Тэд ард тvмний тухай, эрх чєлєє, дарангуйллын тухай сэтгэл, санаа зовнисон байдалтай ярьдаг боловч тэр яриад байгаа зvйл нь нийгмийн жинхэнэ сонирхолоос хэт хол, тєгсгєлгvй, хувийн хvрээллийн нууц гэж болохоор хэмээн єгvvлээд тийм хvмvvсийг "бабтай хvмvvс хэмээв. Хожим тэднийг "дугуйлангийн сэхээтэнцэр" аажуудаа "гал тогооны сэхээтэнцэр" гэсэн тодотголтойгоор vргэлжлэн гарах болсонд эрдэмтэн ихээхэн их харамсч байгаагаа єгvvлсэн байдаг ажгуу.

Зуун жилийн дараа буюу єнєє vед эрдэмтэн, сэхээтэн судлаач Ю.Олещук Бердяевын єгvvлж байсан дугуйлангийнхныг "хагас сэхээтэн" хэмээв. Олещукийн энэ ангилалд орж буй сэхээтэн нь гадна талаасаа боловсролтой, соёлтой мэт харагдавч эрхэлж буй ажил, албан тушаалд нь шударга, vнэнч ёс, хvнлэг чанар, дотоод соёл гээд сэхээтний олон эерэг шинж чанар vгvйлэгддэг агаад нийгмийн хєгжлийн vйл явцыг урагшлуулах биш, харин саармагжуулж, эргэлзээ тєрvvлдэг гэжээ. Хєгжил урагшлахгvй байгаа гол шалтгаан нь хагас сэхээтэнтэй холбоотойг тэр онцлон тэмдэглэв. Хагас сэхээтний боловсрол мэдлэг дундуур, их мэдэгчийн дvр эсгэдэг, соёлын эрэлт хvсэлт ч нэг их шаардлагагvй, нийгмийн сэдвээр бие даан эргэцvvлэх, гаргалга хийх чадвар сул дорой байдаг нь миний олон жилийн ажиглалт хэмээн Ю.Олещук єгvvлжээ. Тэд єєрийн оюун санаагаа боловсруулан хєгжvvлэхийн тєлєє тэмцэхгvй, хувийн эрх ашгийн тєлєє л явдаг гэж сэтгэл эмзэглэн хэлээд "хагас сэхээтэн" нь дипломаар єєрийгєє хуулбарласан, нийгмийн аливаа асуудалд сэтгэлийн дvр эсгэгч, сэхээтний дуураймал хувилбар хэмээн тодорхойлсон байдаг. Эрдэмтнийхээр тийм сэхээтний тєрх нь голдуу хоёр нvvр гаргах, бялдуучлах, ая тал засах, хов жив гаргах, худал хэлэх, авилга гэх зэрэг ёс зvйгvй байдал, албан тушаалын тєлєє vхэн хатан хєєцєлдлєг, луйвар, заль зальхайгаар илэрдэг ажээ. Алдарт А.Солженыцины "дvр эсгэгчид", хатагтай Е.Тенишевагийн "хуурамч сэхээтэн" гээд vvнтэй холбогдуулан олныг хэлж болох...

Дээрхи эрдэмтдийн єгvvлээд байгаа зvйл манай vндэсний сэхээтний тvvхэнд байсан, одоо ч байгаатай хэн ч маргахгvй билээ. Ийм ёс суртхуунгvй явдал ард тvмний бухимдлыг тєрvvлж, тэр нь эцэслэдэггvй, байнга яригдаж байдаг асуудал буюу. Эрх мэдэлтэн, дарга, тvшмэлvvд сэхээтэн мєн vv? хэмээх асуулт тавиад оросын эрдэмтэн судлаачид ярьж бичих болсон талаар олныг эс єгvvлэн эрдэмтэн В.Беленький "сэхээтэн нь хvнд суртлын хvрээлэлд оруут сэхээтэн байх ариун зарчмаа гээж, алдаж сэхээтэн биш болдог" хэмээн сэтгэл харамсан єгvvлсэн байдгийг, бичьюv. Шvvмжлэлтэй хандах ёстой дээрхи зvйлvvдэд манай vндэсний сэхээтэн сvрхий анхаарах хэрэгтэй байгаа юм.

"Философчид улс орнуудад хаан болохгvй л бол аль эсвэл хаан гэгдэж буй эрх мэдэлтэн хvмvvс нь vнэхээр ялахуйц тєгс философ хийхгvй л бол улс орнуудын хувьд ч, хvн тєрєлхтєний хувьд ч аз жаргалгvй, азгvй зvйл зогсохгvй байх болно" гэсэн Платоны айлдал сэхээтэнд их юм бодогдуулах ёстой сvрхий сургаал билээ.. Энэхvv том сэдвийн зєвхєн нэг хэсгийнх нь зах зухаас чимхлэн их сэтгэгч, эрдэмтэн, мэргэдийн зарим vзэл, бодолд тулгуурлан єєрийн бодол юугаа нэмэрлэн сэхээтний танин мэдэхvйд зориулан єгvvлж буй минь энэ билээ. Сэдвийн дэлгэрэнгvйг 2003 онд хэвлэгдсэн "Монголын vндэсний сэхээтний тєлєвшил, хєгжлийн асуудал" номноос танилцана уу.
 
Философийн ухааны доктор ДАРЖААГИЙН ӨЛЗИЙСАЙХАН
Ардын эрх сонин 226 /504/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна