Ачааны машин мөргөлдөж, дөрвөн хүн нас баржээ

Zuv.mn
3 цаг 2 минутын өмнө

Булган аймгийн замд ачааны машинууд мөргөлдөж, дөрвөн хүн нас баржээ. 

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Рашаант сум, Сансарын САА-н орчим мах ачсан ачааны хоёр автомашин мөргөлдөж, хоёр гэр бүлийн 4 хүн нас баржээ. Хоёр гэр бүл тус бүр бага насны дөрвөн хүүхэдтэй байсан гэх мэдээлэл байна. 

Бид Тээврийн цагдаагийн албанаас мэдээллийг тодруулж та бүхэнд эргэн мэдээлэх болно. 

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.74
    1 цагийн өмнө

    Amidrah gej ywaadl standart bus zamdeer amia ugchhluuduu saihn urgun ayulgui zamaar ywah ymsan

    Хариулах