НҮБ Монгол дахь хүний эрхийн байдлыг хэлэлцэнэ

Zuv.mn
2 цаг 32 минутын өмнө

Монгол Улс дахь хүний эрхийн байдлыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Бүх нийтийн үечилсэн тойм (UPR) ажлын хэсэг энэ сарын 4-ний пүрэв гарагт хэлэлцэхээр болжээ. Хэлэлцүүлэг Женев хотод болох бөгөөд ohchr.org цахим хуудсаар шууд дамжуулах юм байна.

НҮБ-ын UPR Ажлын хэсэг өмнө нь 2010 оны арвэннэгдүгээр сар, 2015 оны тавдугаар сар, 2020 оны арваннэгдүгээр сард тус, тус Монгол дахь хүний эрхийн байдлыг хэлэлцэж байжээ.

Хэлэлцүүлгээс

  • Үндэсний тайлан - хянаж буй улсын өгсөн мэдээлэл
  •  Хүний эрхийн хараат бус мэргэжилтнүүд болон бүлгүүдийн тайланд агуулагдсан мэдээлэл
  • Үндэсний хүний эрхийн байгууллагууд, бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн бүлгүүд зэрэг бусад оролцогч талуудын өгсөн мэдээлэл гэсэн гурван гол баримтууд танилцуулагддаг бөгөөд эндээс тоймыг бэлтгэж гаргадаг байна.

Монголын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Лханаажав Мөнхтүшиг ахална.

Хэлэлцүүлгийг шууд дамжуулах холбоос: https://webtv.un.org/en/asset/...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна