Х.Ганхуяг: Багш, эмч нарын цалинг 3.5 сая төгрөг болгох мөнгө Монгол Улсад байхгүй шүү дээ

Т.Отгонсувд
6 цаг 27 минутын өмнө

Багш, эмч нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломж байгаа эсэх талаар Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас тодрууллаа. 

Тэрбээр "Багш, эмч нарын цалин, тэтгэврийг тодорхой хувиар боломжоороо нэмж байгаа. Цааш нь нэмэхийн тулд орд газруудаа эргэлтэд оруулж, эх үүсвэр бий болгох ёстой. 

Багш нартай хэлэлцээр дуусаагүй учир хаана юунд хүрч дуусахыг мэдэхгүй учир мэдээлэл өгөх боломжгүй байна. Бортээг, Тавантолгой зэрэг орд газраас эдийн засгийн үр ашгаа хүртвэл ирэх жил төсвийн тодотголоор оруулж ирж болно. 

Цалинг 3.5 сая төгрөг болгох мөнгө Монгол Улсад байхгүй шүү дээ. Хулгайтайгаа тэмцээд, Оюутолгойн хэлэлцээрээ амжилттай хийж, Орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж эмч, багш нарынхаа цалинг 1000 долларт хүргэх шаардлагатай. Одоо өргөн барьсан төсөвт бол ямар ч боломж байхгүй" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна