Өчигдөр нийслэлийн гурван байршилд гал гарчээ

Т.Отгонсувд
5 цаг 45 минутын өмнө

Өчигдөр Улаанбаатар хотод гурван байршилд гал гарч, онцгой байдлын алба хаагчид бүрэн унтраажээ. 

Тодруулбал, 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 16:07 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 22 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 3х4, 3х2 метрийн хэмжээтэй 2 амбаар тус тус эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 30 дугаар хороо гал тогоонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 00:22 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчддыг очиход 28 метр.кв гал тогооны өрөөний 2х3 метрийн хэмжээтэй хана, 2.5х6 метрийн хэмжээтэй тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна