Доналд Трамп ерөнхийлөгч болсноос хойш АНУ-ын нэр хүнд ихээхэн унажээ

2017/06/29

Нам бус “Pew” судалгааны төв энэ оны эхээр дэлхийн 37 улс орны 40 мянга орчим иргэнийг хамруулан  судалгаа явуулсан байна. Барак Обамагийн засаг захиргааны жилүүдэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64 хувь нь АНУ-ын талаар эерэг сэтгэгдэлтэй байсан бол энэ оны судалгаанд хамрагдагсдын 49 хувь нь АНУ-ын талаар эерэг сэтгэгдэлтэй байжээ. 

Харин энэ судалгаанд оролцсон хүмүүсийн ердөө 22 хувь нь “Ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө зөв зүйтэй арга хэмжээ авч байна” гэж үзэж байна. Энэ нь Б.Обамагийн засаглалын үетэй харьцуулахад 42 хувиар буурсан үзүүлэлт юм.

АНУ-д итгэх итгэл Герман, Франц, Канад болон Япон зэрэг улс орнуудад буурчээ. Тухайлбал, япончуудын АНУ-д итгэх итгэл Б.Обамагийн засаг захиргааны үед 78 хувьтай байсан бол одоо 24 хувь болж эрс буурсан байна. Харин эсрэгээрээ АНУ-д итгэх итгэл Орос улсад 11 хувиас 53 хувь, Израильд 49 хувиас 56 хувь болж нэмэгджээ.

Д.Трампын хэрэгжүүлж буй бодлогууд болон зан ааш нь түүнд итгэх итгэлд ихээхэн нөлөөлж байна гэж судлаачид үзсэн байна. Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш дэлхий дахинд АНУ-ын нэр хүнд ихээхэн унасан болохыг судалгааны дүн харууллаа. 
 
Эх сурвалж: montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна