Герман улсад Мөрөн хотын нэрэмжит гудамжийг нээнэ

2018/08/30
ХБНГУ-ын Бранденбург муж улсын Барут-Марк хотын “Ам Хайдевег” дүүрэгт “Muruner StraЯe” буюу “Мөрөнгийн гудамж"-ийг байгуулахаар болжээ. Тус хот нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хоттой 2011 оноос хойш түншлэлийн харилцааг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн байна. Тиймээс түнш хотынхоо нэрэмжит гудамжийг нээх ёслолыг 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товложээ.  

Барут-Марк хот нь хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах машин, сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж зэргийг нийлүүлж байжээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна