Хүүхдийн Урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй дугуйлангуудад бүртгэнэ

2018/09/04
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй дугуйлангуудад энэ сард сурагчдыг бүртгэх юм. Хүүхдүүдийг уран зураг, уран бичлэг, сүрлэн наамал, сүлжмэл, хувцас дизайн, автомашин, онгоцны загвар зохион бүтээх зэрэг 10 гаруй дугуйланд есдүгээр сарын 3-14-ний өдрүүдэд бүртгэх бөгөөд сонирхсон асуултаа дараах дугаараас тодруулах боломжтой  юм байна.

Нэг дугуйланд 60 орчим хүүхэд бүртгэх бөгөөд нэг ээлжиндээ 15-20 хүүхэд хамрагддаг аж. Бүртгүүлэхдээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, нэг хувь цээж зураг шаардагдана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна