Өдөрт 30 минут алхах нь хорт хавдар тусах эрсдлийг 40% бууруулна

2018/09/04
Халдварт бус өвчний гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.

Хөдөлгөөний хомсдол нь дэлхийн хүн амын нас баралтын дөрөв дэх шалтгаан болж байгаа бөгөөд зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна. Идэвхитэй хөдөлгөөн нь халдварт бус өвчнөөс сэргийлэх эрүүл мэндээ бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Манай орны хувьд таван хүн тутмын нэг буюу 20.5 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд хангалтгүй (D,F) үнэлгээтэй, 15-34 насны хүн амын гурван хүн тутмын нэг буюу 36.5 хувь,  35-64 насны хүн амын таван хүн тутмын нэг буюу 18.4 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй (D,F) үнэлгээтэй байна.
 

Энэ үзүүлэлт нь 15-34 насны залуучуудын бие бялдрын хөгжил 35-64 насны хижээл насныхнаас нэг дахин бага өөрөөр хэлбэл тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшинд хүрэхгүй байгааг 2016 оны хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын дүнд дурджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна